Өмнөд солонгосчууд өнөөдөр шинэ Ерөнхийлөгчөө сонгож байна

Х.Батсайхан
2025/06/03

БНСУ-д өнөөдөр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна. Тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль онц байдал зарлаж иргэдээ эрсдэлд оруулсан хэргээр албан тушаалаасаа огцорч, энэ хэргийнхээ улмаас шүүгдэж байгаа юм.  

Энэ удаагийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Ли Жэ Мён ялах магадлалтай гэгдэж буй бол араас нь огцорсон Юн Сог Ёлийн намын Ким Мун Су нэр хүндээрээ хоёрдугаарт бичигдэж байгаа аж.

Шинэ Ерөнхийлөгчийг АНУ-тай учраа ололцох, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлыг даван туулах сорилт хүлээж байгааг хэвлэлүд онцолж байна.

Санал хураалт өнөө орой орон нутгийн цагаар 20.00 /Монголын цтагаар 19.00/ цагаас дуусах бол дүн санал хураалт дууссанаас хойших хэдхэн цагт амжиж гарах юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна