БНАСАУ шинээр бүтээсэн байлдааны хөлөг онгоцоо далайд тавих үедээ бүтэлгүйтэж, онхолдуулсан билээ. Тэгвэл уг алдаагаа хоёр долоо хоногийн дараа засаж, хөлөг онгоцоо босгон боомтод байршуулжээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.
Өмнө нь онхолсон учраас хөлөг онгоцонд тодорхой хэмжээний эвдрэл гэмтэл гарсан. Гэхдээ энэ сард болох Хөдөлмөрийн намын хурлаас өмнө бүрэн сэргээн засаж дуусна гэж KCNA агентлаг мэдээлэлдээ дурдсан байна.
Хөлөг онгоцыг усанд тавих ёслолд тус улсын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр оролцсон байдаг. Улмаар онгоц хөмрөхийг хараад “Энэ бол улс орны нэр төр, бахархлыг гутаасан ноцтой гэмт хэрэг” гэж хэлсэн бөгөөд олон улсын хэвлэлүүд энэ хэрэгтэй холбоотойгоор хүмүүс цаазлуулж магадгүй гэсэн мэдээлэл бэлтгэн цацаж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна