Израилийн арми Грета Тунбергийн сууж явсан усан онгоцыг эзэлжээ

Zuv.mn
7 цаг 6 минутын өмнө

Израилийн арми Шведийн иргэн, байгаль орчны тэмцэгч Грета Тунбергийн сууж явсан “Мадлин” хэмээх хөлөг онгоцыг эзэлж авчээ. Аль Жазира телесуваг энэ талаар мэдээллээ.   

Мэдээлэлд өгүүлснээр, Израилийн арми хөлөг онгоц руу задгай далайд буюу ямар нэг улсын харьяалалгүй бүсэд явж байх үед нь дайрсан гэнэ. Улмаар зорчигдыг нь гар утас хэрэглэхийг хоригложээ.

Израилийн Батлан хамгаалах яам дээрх мэдээллийг баталж, “Хөлөг онгоцыг Ашдод хотын боомт руу буцаасан” гэсэн бол дипломат албаныхан нь “Мадлин” хөлгийн зорчигчдыг “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тархи угаалт хийхийг оролдлоо” гэж буруутгасан байна. 


Грета Тунберг нь АНУ-аас "Дэлхийн дулаарал" гэх суртал ухуулга явуулж байх үед байгаль орчны төлөөх тэмцлээрээ танигдсан нэгэн бөгөөд сүүлийн үед Палестинийг дэмжиж ажиллах болсон юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна