Биеэ үнэлэгчтэй хурьцах үедээ бэлгэвчээ нууцаар тайлсан эрд 2.5 жил хорих ял оноожээ

Х.Батсайхан
5 цаг 41 минутын өмнө

Австралийн шүүх биеэ үнэлэгчтэй хурьцаж байх үедээ бэлгэвчээ сугалсан эрд 2.5 жил хорих ял оноожээ. Александр Ивановски гэгч нь Канберра хотод амьдардаг бөгөөд сонирхолтой нь, уг хэргийг 2021 онд өдүүлсэн гэнэ.

Тухайн үед А.Ивановкси хоёр биеэ үнэлэгч дуудсан бөгөөд улмаар бэлгэвчгүйгээр хурьцах санал тавьжээ. Эмэгтэйг татгалзахад тэрбээр өөрийг нь харах боломжгүй байрлалд оруусныхаа дараа бэлгэвчээ сэм сугалж хаясан аж.

Тиймээс менежертээ гомдол /стелсинг/ гаргасан байна. Гэмт эр үйлдлээ булзааруулсан ч хохирогч цагдаагийн байгууллагад хандсанаар хэрэг үүсгэн шалгажээ. А.Ивановски дээрх хэргээс болж өөр нь эрүүгийн хэрэг үүсгэснийг жилийн дараа л мэдсэн гэнэ. Улмаар хуулийн процесс явсаар 2.5 жилийн ял оноож дуусжээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна