Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 2025 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө алга болсон 17 настай хүүг эрэн хайх ажиллагаа 10 дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хаалттай хорих 457 дугаар анги, Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулиудын багш ажилчид, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хөгжимт драмын театр, Буянт сумын Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд 40 тээврийн хэрэгсэлтэй, 326 хүний бүрэлдэхүүнтэй, 8 ширхэг дрон ашиглан зохион байгуулж байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна