Европын холбоо БНХАУ-ын банкуудад хориг тавина

Zuv.mn
2025/06/12

БНХАУ-ын бүс нутгийн хэмжээний хоёр жижиг банк Европын холбооны хоригт орж магадгүй байгаа талаар “Блүүмберг” агентлаг мэдээллээ. Брюссель дээрх хоёр банкийг Европын холбооноос тавьсан хоригийг “тойроход” нь ОХУ-д тусалсан гэж үзэж байгаа аж.

Мэдээлэлд хоёр банкийг “ОХУ-ын хилд ойрхон байрлалтай, хориг тавьснаар ОХУ-ын ААН-үүд дээрх хоёр банкаар гүйлгээ хийх боломжгүй болно” гэх зэргээр тодорхойлсон ч яг нэрийг нь дурдаагүй байгаа юм.  

Европын холбоо саяхан ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх 18 дахь удаагийн багц арга хэмжээг танилцуулсан. Хоёр банкны асуудлыг дээрх 18 дугаар багцад нэмэх асуудал яригдаж буй.

Харин ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд А.Грушко багц гарсны дараа “Москва хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна