Ираны цохилтыг хүлээж буй израильчууд өглөөнөөс хойш дэлгүүрээс хүнс нөөцөлж байна

Zuv.mn
Өчигдөр 16 цаг 28 минут

Нийслэл Тегеранд нь цохилт өгсний хариул болгож Иран улс 150 гаруй нисгэгчгүй онгоцыг Израиль руу хөөргөөд байгаа билээ. Энэхүү нисгэгчгүй төхөөрөмжүүдийн тээсэн зэвсэглэл нь Тегераны шинээр бүтээсэн зэвсэглэлүүд учир хор хөнөөлийн талаар таамаглахад бэрх байгааг шинжээчид хэлж буй.

Тэгвэл Ираны цохилтын бай болсон Израиль улсын ард иргэд өнөө өглөөнөөс эхлэн хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ нөөцөлж байгаа аж.

Израилийн арми Тегеранд өнгөрсөн шөнө 03.00 цагийн орчимд цохилт өгсөн. Улмаар дэлгүүрүүдээ гурван цагийн дараа буюу өглөөний 06.00 цагт нээжээ. Түүнээс хойш хүний хөл тасрахгүй, бүх дэлгүүр хөл үймэн худалдан авалт ихтэй байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна