Д.Батбаяр: Та бүхний зовлонг дэндүү сайн ойлгож, эмзэглэж гашуудаж байгаагаа илэрхийлж сүр хүчит сүрэгт нь өөрийн унаган адуугаа хандивлая

С.Гандэлгэр
Өчигдөр 18 цаг 19 минут

Тусгай сургуулилалт бүхий 18 адуугаа алдсан Морьт харвааны залууст улстөрчид болон уяачид хурдан хүлгүүдээсээ хандив өргөж буй. Үүнийг үргэлжлэл болгож УИХ-ын гишүүн Далайн Батбаяр өөрийн унаган, цагаан зүсмийн найман настай адуугаа хандивлажээ. 

Тэрбээр энэ талаар "Чуулган дундуур их хэцүү мэдээтэй эмзэглэж, эмтэрч суусаар сая нэг амьсгаа авлаа. Өглөөнөөс хойш л өрлүү өм цөм цохиод ер тайван байсангүй. Зүгээр нэг адуу биш, өв соёл, омогшил, мөрөөдлөө хамт махлуулчхаж.

Морьт харвааны үүсгэн байгуулагч Б.Болдбаатарын философийг би үнэнхүү биширч, хүндэллээ. Түүний Өв соёлыг таниулах туйлын зорилго, өөр хоорондоо ялгаатай олон хүүхдийг зөв замд залах гэсэн хүсэл хэр баргийн аавын хүүгээс гарахгүй үнэт зүйл юм. Би бага залуугаас аавыгаа дагаж морьтой нөхөрлөж, мориор омогшиж, мориор бахархаж явсаар ирсэн хүн.
Та бүхний зовлонг дэндүү сайн нэвт ойлгож, эмзэглэж гашуудаж байгаагаа илэрхийлж дараагийн сүр хүчит сүрэгт нь дэм болж өөрийн унаган, цагаан зүсмийн найман настай адуугаар хүлгийн хандив өгье.
Сэтгэл тайвширч, итгэл батжихаараа шууд чатаар ороод ирээрэй" хэмээв. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.46
    2 цагийн өмнө

    наад зальтай нөхөрт адуугаа өгч буянаа барж яахнавдээ Батбаяр аа.

    Хариулах
  • 66.181.161.245
    18 цагийн өмнө

    Боги андаа олон нийтийн сүлжээгээр арзайтлаа уйлсных чи харин баахан адуутай боллоо доо.Одоо адуугаа байнга харуултай байлгахгүй бол сүүлгүй чононууд махлаад зараад алаад хядаад умс гитайгий нь чанаж гудраад эхэллээ.Тэд нарыг бурхан өршөөг адуу хулгайлж махалдаг гарууд үүр шөнийн заагаар хангинатал янцгаагаад дөрвөн хөллөж шээчихээд кижигнэтэл унгас алдаад амаараа өвс зулгаагаад эхэлдэг юм шүү.Тэгээд дөрвөн хөллөж явдаг болчихдог юм энэ бол адуу гэж тэнгэрлэг сайхан амьтны гэсгээл юм

    Хариулах
  • 103.168.34.120
    Өчигдөр

    Dalai dadaigiin huu bas ungan suregtei gene uu ?

    Хариулах