Израиль улс аятолла Али Хаменейн амийг хөнөөхөөр төлөвлөсөн үү

Zuv.mn
10 цаг 20 минутын өмнө

Израиль улс Ираны оюун санааны удирдагч аятолла Али Хаменейн амь насыг хөнөөхөөр төлөвлөсөн тухай мэдээлэл олон улсын анхаарлын төвд байна.

Израиль улс ийм төлөвлөгөө гаргасан талаар өмнө нь хэвлэлд ямар нэгэн байдлаар мэдээлээгүй. Гэвч АНУ-ын өндөр албан тушаалтан “CBS News” телевизэд ярилцлага өгөх үедээ “Ерөнхийлөгч Д.Трамп Израилийн Ерөнхий  сайд Бениамин Нетаньяхутай уулзах үедээ Ираны оюун санааны удирдагчийг хөнөөх төлөвлөгөөг нь няцаасан” гээд хэлчихсэн нь энэ сэдвийг ийнхүү олон улсын анхаарлын төвд оруулжээ.

Түүнээс хойш хэвлэлүүд Д.Трампаас уг асуудлаар мэдэгдэл хийхийг хүсэж эхэлсэн ч одоог болтол тайлбар хийгээгүй байна.

Харин Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяахугаас ярилцлага авах үедээ “Fox News”-ийн сэтгүүлч энэ сэдвийг тодруулахад тэрбээр “Хэзээ ч болоогүй ярианы талаар хэтэрхий олон худал мэдээлэл цацагдаж байгаа учраас би оролцохгүй. Гэхдээ нэг л зүйл хэлж чадна. Тэр бол “Бид хийх ёстой зүйлээ хийнэ” гэж хариулжээ.

 Израилийн өөр нэг албан тушаалтан CBS News телевизийн сэтгүүлчид “Зарчмын хувьд, Израиль улс улстөрчдийн аминд хүрдэггүй. Гэхдээ цөмийн зэвсгийн асуудалд оролцож, шийдвэр гаргаж байгаа нэг ч аобан тушаалтан амар амьд явах ёсгүй” гэж хэлсэн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    30 минутын өмнө

    ENE MUSLIMIIN TULGUUR UZELT HARGIS DARANGUILAGCH UVGUN UUL N UHEH ESTOI L DOO . GEHDEE UURIIN UHLEER EE UHEH BHAA

    Хариулах