Ахмадабад хотноо осолдсон Энэтхэгийн “Air India” компанийн “Boeing 787-8 Dreamliner” хөлгийн бүхээгийн дуу хураагуурыг (CVR) олжээ. Энэ нь ослын шалтгааныг олж илрүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг мөрдөн байцаагчид онцолж байна.
CVR нь нисгэгчдийн яриа, дохиолол, орчны дуу чимээ зэрэг бүхээгний дуу чимээг хурааж авдаг юм.
Мөрдөгчид өмнө нь өнгөрсөн баасан гарагт онгцны хар хайрцаг буюу нислэгийн мэдээлэл бичигчийг (FDR) олоод байсан юм. Хар хайрцаг нь онгоцны нислэгийн өндөр, хурд, хөдөлгүүрийн ажиллагаа зэрэг чухал үзүүлэлтүүдийг бүртгэдэг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна