Д.Трамп иранчуудад хандаж, Тегераныг яаралтай орхихыг анхаарууллаа

Zuv.mn
11 цаг 24 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Truth Social платформоороо дамжуулан ираны ард иргэдэд хандаж, нийслэл Тегераныг яаралтай орхиж гарахыг анхааруулсан нь олон улсад шуугиан тариад байна.

Түүний өмнө Израилийн тал үүний өмнө Ираны нийслэлийн оршин суугчдад хандаж, Тегераны зүүн хойд хэсгээс гарч явахыг анхааруулаад байсан бөгөөд энэ хэсэгт цэргийн болон стратегийн зориулалттай барилга байгууламжууд байдаг юм байна.

Д.Трамп анхааруулга, мэдэгдэлдээ Ирантай хийсэн цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийн үеэр тавьсан сүүлийн саналыг хүлээж авахыг тус улсын эрх баригчдад хандан уриалжээ.

Тэрбээр “Иран цөмийн зэвсэгтэй болж болохгүй. Би үүнийг дахин, дахин хэлж байгаа. Бүгд Тегераныг яаралтай орхи” гэж тэрбээр мэдэгдэлдээ онцолжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна