Иран улс Израилийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгч байна

Х.Батсайхан
9 цаг 51 минутын өмнө

Израилийн Хайфа хотод байрлах газрын тос боловсруулах үйлдвэр өчигдөр Ираны дайралтад өртөж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ.

“Jerusalem Post” сонины мэдээлснээр, Ираны харвасан пуужин газрын тос боловсруулах үйлдвэрийг эрчим хүчээр хангадаг цахилгаан станцыг ноцтой гэмтээсэн тул үйлвэр ажиллах боломжгүй болсон гэнэ. Израилийн Эрчим хүчний корпораци эвдрэлийг засахаар ажиллаж байгаа аж. Дайралтын үеэр цахилгаан станцын ажилтан гурван хүн амиа алдсан болохыг “Bazan” хэмээх сонин мэдээлжээ.

Израилийн тал хоёр хоногийн өмнө Тегераны баруун хойд этгээдэд орших Шахраны газрын тосны агуулахыг довтолсон тул Иран улс ийнхүү дайралтаа Газрын тосны байгууламжууд руу шилжүүлж буй аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна