Улиастай шугам сүлжээний шинэчлэлийг эхлүүлэв

Х.Есү
9 цаг 7 минутын өмнө

Өнөөдөр Улиастай сумын Дулааны станцын 2-р хэлхээний шугам сүлжээний шинэчлэлийн ажил эхэллээ.

Улиастай сумын Жинст, Богдын гол багуудын албан байгууллага, айл өрхийн дулааны өгөх буцах, халуун усны өгөх буцах, цэвэр усны гэсэн 5 хос, нийт 43.5 км урттай шугам сүлжээ тавигдах юм.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2027 он хүртэл үргэлжлэх уг ажлын нийт төсөв 18,6 тэрбум төгрөг ба зураг төслийг “Кингсий инженеринг” ХХК хийсэн бол гүйцэтгэгчээр “Биг монголиа билдинг” ХХК ажиллаж байна.

Бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр айл өрхийн тав тухыг алдагдуулахгүй байхаар ажлыг шуурхайлах, хийгдэх ажлын хугацаа, урьдчилсан мэдээллийг иргэдэд өгөх, тэдэнтэй зөвшилцөх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй байхаар ажлаа явуулахыг гүйцэтгэгч компани болон холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж болгов.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн тэрээр өнгөрсөн жил Өлзийт багт 22,5 км цэвэр усны шугам тавигдаж эхэлсэн, Дулааны станцын 1-р хэлхээний хүрээнд 15 км шугам тавигдана. Ийнхүү 2027 он гэхэд Улиастай хотод эдгээр 3 багц ажлын хүрээнд нийтдээ 81 км урт дулаан болон цэвэр усны шугам тавигдана гэдгийг онцлов.

Түүнчлэн Жаргалант, Чигэстэй, Товцог багуудад шугам сүлжээ тавих ажлыг төлөвлөж байна гэдгээ ярилаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна