Онц аюултай Эрик хар салхи Мексикийн эрэгт ойртож байна

Zuv.mn
10 цаг 22 минутын өмнө

Эрик гэж нэрлэсэн хар салхи Номхон далайгаас Мексикийн эрэг рүү ойртож байгаа талаар ВВС мэдээллээ. Энэхүү хар салхины хүч эрэг рүү ойртох тусмаа нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор дөрөвдүгээр зэрэглэлд /230 км/цаг/ хүрчээ.

Цаг уурчидын тооцоолсноор Эрик хар салхины түрүүч пүрэв гаригийн орой Мексикийн эргийг цохиж Оаксака, Герреро мужуудыг нэрвэх гэнэ. Учруулах хохирлын хэмжээ үлэмж байж болохыг мөн сануулан хэлж байгаа юм.

Эрик хар салхи ойртож байгаатай холбоотойгоор Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум мэдэгдэл хийж, гэрээсээ гарахгүй байхыг иргэдэдээ уриалжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна