Д.Трамп Израиль-Ираны сөргөлдөөнд хөндлөнгөөс орох эсэхээ 14 хоногийн дотор шийднэ гэжээ

Zuv.mn
9 цаг 29 минутын өмнө

Өчигдөр шөнө Тель Авив руу хийсэн Ираны довтолгоо маш ширүүн болсон тул АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп асуудалд хөндлөнгөөс оролцох талаар бодоход хүрсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл Д.Трамп дээрх чухал шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана гэж мэдэгджээ. Энэ хооронд яриа хэлэлцээрийн замаар шийдэх боломжийг тултал нь ашиглах бололтой. ВВС агентлагийн Хойд Америкийг хариуцсан сурвалжлагч Гэри О Донахьюгийн хэлснээр, Д.Трампын энэ мэдэгдэл нэг талаар сүрдүүлэг мэт боловч нөгөө талаар дипломат яриа хэлэлцээр явуулах өргөн боломжийг нээж байгаа аж.  

Иран, Израиль улсууд нэг, нэгнийхээ нийслэл рүү харилцан довтолж, дайтаж байгаа гэж хэлэхэд болохоор хэмжээнд очоод байгаа билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна