Британи, Европын холбооны Гадаад харилцааны сайд нар Ираныг ятгахыг оролдоно

Х.Батсайхан
8 цаг 51 минутын өмнө

Британийн Гадаад харилцааны сайд Дэвид Ламми Франц, Германы албан тушаал нэгтнүүдтэйгээ хамт өнөөдөр Ираны Гадаад харилцааны сайд А.Арагчитай Женевт уулзана. Европын холбооны гадаад бодлогыг баригч Кажа Каллас ч уулзаж магадгүй юм байна.

Уулзалтын ярианы гол сэдэв нь мэдээж Израильай үүсгэсэн асуудал бөгөөд барууныхны хувьд Ираныг Израильтай эвээр учраа олохыг ятгах гэнэ. Ингэхээр бүх зүйл Ираны талаас шалтгаалах болчихоод буй юм. Уулзалт амжилттай болбол ирэх долоо хоногт Изаиль-Ираны тал хэлэлцээрт орно. Ирэх долоо хоногоос товлогдох болов уу гэсэн таамаг байна.  

Өмнө нь Ираны талаар Францын Гадаад харилцааны сайд Жан-Ноэль Барро “Иранаас цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардах, аль болох удаан хугацаанд царцаах ёстой” гэсэн байр суурьтай байсан бол Дэвид Ламми АНУ-ын Ерөнхийлөгч Л.Трампад Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй хэмээн Иранд итгэж байгаагаа илэрхийлж байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна