​ АНУ-ын арми Ираны цөмийн байгууламжуудад цохилт өглөө

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 36 минут

АНУ Ираны цөмийн объектуудад агаараас цохилт өгсөн талаар тус улсын Ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ. Мэдэгдэл хийснийхээ дараа “Иран одоо энх тайван байх ёстой” гэж онцолсон байна.

Тэрбээр "Бид Иран дахь Фордо, Натанз, Эсфахан зэрэг цөмийн гурван объект руу маш амжилттай дайралт хийж дуусгалаа. Одоо бүх онгоцууд Ираны агаарын хилийн гадна байгаа" гэж Truth Social дээр бичжээ.

Ираны атомын энергийн байгууллага (AEOI) АНУ-ын үйлдлийг “Зэрлэг дайралт” хэмээн нэрлэж, эрс буруушааж байгаагаа зарлаад байна. Мөн Олон улсын цөмийн элчим хүчний агентлаг МАГАТЭ-г буруутгаж, НҮБ-д хандан, "Халдлагыг буруушааж, Ираны зөв байр суурийг дэмжихийг" уриалсан байна. Мөн дайсны дайралтыг үл харгалсан улсынхаа цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлсээр байхаа илэрхийлжээ. Мөн цохилтын хариуд шаардлагатай арга хэмжээг авахаа зарласан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.