АНУ-ын арми Ираны гурван цөмийн байгууламж руу агаараас довтолсон талаар бид мэдээлсэн.
НҮБ-аас энэ цохилтын талаар мэдэгдэл гаргажээ. НҮБ-ын ЕНБД А.Гутерриш мэдэгдэлдээ яг одоо үүсээд буй нөхцөл байдлыг "Маш аюултай, хурцадмал" гэж тодорхойлоод, "Мөргөлдөөн хурдан хяналтаас гарч, энгийн иргэд, бүс нутаг, дэлхий дахинд гамшигт үр дагаварт хүргэх эрсдэл нэмэгдэж байна" гэжээ.
Тэрээр X платформд бичсэн байр суурьтаа "Энэ аюултай цагт эмх замбараагүй байдал үүсэхээс зайлсхийх нь маш чухал. Цэргийн шийдэл гэж байхгүй. Цаашид цорын ганц зам бол дипломат арга. Ганц найдвар бол энх тайван" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна