АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намын улстөрчид Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн Ерөнхийлөгч Д.Трампыг буруутгаж, огцруулах асуудлыг хөндөж эхэллээ.
АНУ-ын Үндсэн хуульд дайн хийх онцгой эрх мэдэл гагцхүү Конгресст хадгалагддаг байхад дур мэдэн эрсдэлтэй үйлдэл хийсэн нь огцруулах үндэслэл болно гэж Конгрессийн гишүүн
Александриа Окасио-Кортес хэлсэн байна.
Конгрессын гишүүн Рашида Тлайб ч мөн адил Д.Трампыг АНУ-ын үндсэн хуулийг "илэрхий зөрчсөн" хэмээн буруушааж, асуудлыг Конгресст яаралтай оруулж ирэхийг уриалсан байна.
Конгрессын гишүүн Жим Макговерн мөн "Д.Трамп дөнгөж сая Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ираныг бөмбөгдөж, биднийг Ойрхи Дорнод дахь дайнд хууль бусаар татан орууллаа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна