Жефф Безосын хуримын зочид Венецид цуглаж эхэллээ

Zuv.mn
8 цаг 21 минутын өмнө

“Амазон”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос сүйт бүсгүй Лорен Санчестайгаа маргааш эхэлж, гурав хоног үргэлжлэх нүсэр хурим хийхээр бэлтгэж байна. Тэд өнгөрсөн нэгдүгээр сараас хуримынхаа талаар ярилцаж эхлэн, дөрөвдүгээр сард сүйт бүсгүй Итали руу нисэж очин Lanza & Baucina агентлагт захиалга өгчээ. Энэ компани нь Холливудын од Жорж Клуни, эхнэр Амаль Аламуддин нарын хуримыг зохион байгуулж байсан алдартай газар юм байна.

Хурим энэ сарын 26-29-ний өдрүүдэд Италийн Венец хотын Арсенале усан зогсоолд болно. Ж.Безосын хуримд дэлхийн хамгийн баян чинээлэг болоод алдартай 200 орчим зочин оролцох бөгөөд эхнээсээ Венецид цуглажээ. 

Хос хоёр хуримынхаа зочдыг хүлээн авахад зориулж Венецийн хамгийн үнэтэй таван зочид буудлыг захиалсан гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлж буй. Тодруулбал, “Aman Canal Grand Hotel”, “tDanieli”, “Belmond Cipriani”, “Gritti Palace, St.” Зочид буудлуудад байрлуулж байна.

Зочдын жагсаалтад Эва Лонгориа, Орландо Блум, Кэти Перри, Крис Женнер, Ким Кардашиан, Карли Клосс, Дайан фон Фюрстенберг, Эндрю Гарфилд, Тобей Магуайр, Леонардо Ди Каприо нар байгаа гэсэн мэдээлэл гарсан.

Тэр бүү хэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүл, Билл Гейтс, Барри Диллер болон Форбес сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтсан бусад бизнес эрхлэгчид ч уригджээ.

Хуримд нийт 11 сая ам.доллар зарцуулна гэсэн мэдээлэл гараад буй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна