Али Хаменей. Түүнийг мэдэгдэл хийх үедээ ихэд ядарсан шинжтэй байсныг олон нийт онцолж байна.
Ираны дээд удирдагч, бүх иранчуудын оюун санааны лидер Али Хаменей Израильтай гал зогсоох тохиролцоонд хүрснээсээ хойш анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийжээ.
Тэрбээр мэдэгдэлдээ “АНУ цөмийн байгууламжууд руу нь довтолсон ч хүссэн үр дүндээ хүрээгүй, Ираны цөмийн хөтөлбөр хохирол амсаагүй бөгөөд цаашид үргэлжилнэ” гэж онцолсон байна.
Харин Иран улс Катар дахь АНУ-ын нисэх бааз руу пуужингаар довтолж, байндаа амжилттай хүрснийг илүү амжилттай байсан гэж дүгнэжээ.
АНУ саяхан Ираны цөмийн байгууламжуудад өгсөн цохилтынхоо үр дүнг хоёр дахин бууруулах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Ерөнхийлөгч Д.Трамп цохилтын дараа “Ираны цөмийн хөтөлбөр бүрэн устсан” гэж мэдэгдсэн бол дараа нь цохилт тийм ч үр дүнтэй болоогүй байж мэднэ гэх яриа гарсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна