Испанид агаарын температур 46 хэмд хүрч, зам цэвэрлэж байсан эмэгтэй хэт халууны улмаас нар баржээ

С.Гандэлгэр
14 цаг 29 минутын өмнө

Ойрын өдрүүдэд Европ тивийн улсуудаар цаг агаар хэт халж, иргэд оршин суугчдыг эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг сэрэмжлүүлж байна. Хамгийн их халж байгаа нь Испани улс бөгөөд тус улсын Севиль мужид агаарын температур хамгийн өндөр тоог зааж байгаа аж. 

Тодруулбал Севиль мужийн ихэнх хэсэгт агаарын температур цельсийн 40 хэмд хүрч, өнгөрсөн амралтын өдрүүдээр 46 хэмд хүртэл халсан байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр Барселонад зам цэвэрлэж байсан эмэгтэй ээлжийн ажлаа дуусгаад нас баржээ. Түүний үхлийн шалтгааныг хэл халуунаас үүдэлтэй байж магадгүй гэж үзэн, мөрдлөг шалгалтын ажлыг явуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна