Басра хот ундны усны хомсдолд оржээ

Zuv.mn
13 цаг 0 минутын өмнө

1001 шөнийн үлгэрт гардаг Иракийн эртний түүхт Басра хот ундны усны ноцтой хомсдолд оржээ. Үүний улмаас нийгмийн идэвхтнүүд цэвэр усны хуваарилалтыг хөндөж, усан хангамжийн дийлэнхийг хувийн орон сууцны хорооллынхон руу шахаж байна хэмээн эрх баригчидаа буруутгах болсон аж. Тодруулбал, цэвэр усны нөөцийн 50 хувийг нийт хүн амын 25 хувь нь амьдарлаг хувийн орон сууц руу шахаж байгаа нь шударга бус гэж үзэж байна.

Харин эрх баригчид сүүлийн 20 жил ярьж байгаа ч хэрэгжүүлэлгүй явж ирсэн, усан хангамжийн чиглэлийн том төслийг хөдөлгөхөөр завдаж буй юм байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна