Дэлхийн бүх буддын шашинтны тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай ламын 90 насны ой энэ сарын 6-нд тохионо. Тэгвэл энэ үеэр түүний дагалдагч нар Энэтхэгийн хойд хэсэгт байх Далай ламын ордонд цуглаж, залгамжлагчийн асуудлыг ярилцан гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл өгч магадгүй гэсэн мэдээлэл гарчээ.
Үүнтэй холбоотойгоор Далай ламын лхагва гарагт буюу өнөөдөр видео мэдэгдэл хийнэ гэсэн мэдээлэл гарсан ч чухамд юуны талаар ярих нь тодорхойгүй байна гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.
Буддын шашны гурван өндөр хэргэмтэн болох Далай лам, Ванчин богд, Богд Жавзүндамба хутагт нар нь нэг, нэгнийхээ хойд дүрийг тодруулах онцгой бүрэн эрхийг эдэлдэг бөгөөд Далай ламын тодруулсан Ванчин богдыг БНХАУ гэрийн хорионд оруулж, хятад хүнийг тодруулсан нь өдгөө ХКН-д өндөр албан тушаал хашдаг. Тиймээс Далай ламын хойд дүрийг нарийндаа Бээжин сонгох нөхцөл байдал үүссэн тул Далай лам “Миний хойд дүр дахиж тодрохгүй ч байж магадгүй”, "Миний хойд дүр АНУ-аас л тодорно" гэх зэрэг тээнэгэлзсэн мэдэгдэл хүртэл хийж байв.
Гэвч дараа нь тэрбээр Х богд Жавзүндамба хутагтыг өөрийн биеэр Монголоос тодруулснаар Далай ламын хойд дүрийг тодруулах ажилд гол нөлөө үзүүлэх хүн болгож хувиргасан байдаг.
Улс төр, геополитикийн асар өндөр ач холбогдол бүхий энэ асуудлаар XIV Далай лам өөрөө мэдээлэл хийж магадгүй гэсэн мэдээлэл ийнхүү ямартай ч 90 насны ойн баярынх нь өмнө гарсныг та бүхэндээ хүргэлээ.
XIV Далай лам Данзанжамц нь 1935 оны долдугаар сарын 6-нд Төвөдийн Амдо (Хятадын Хөхнуур) мужийн Тагцэр хэмээх сууринд ядуу тариачин төвөд эцэг Цогжинцэрэн, эх Дэгжцэрэн нарын хэнз хүү болон мэндэлжээ. Эцэг, эх нь хүүдээ Лхамдонров гэж нэр хайрласан бөгөөд ууган эгч Цэрэндулам нь түүнээс 16 нас эгч байсан гэдэг. Том эгч нь түүнийг Төвдөөс дүрвэхэд дагаж, Төвөдийн хүүхдийн сууринг үүсгэн байгуулан дүүгийнхээ дэргэд одоог болтол байдаг аж.
Харин том ах Түвдэнжигмэдноров нь XIII Далай ламын адислалаар нутгийн Тагцэр ринбүчи хувилгааны 6-р дүрээр, тавдугаар ах Данзанчойжил нь 16-р Нгари ринбүчигээр тодорсон байдаг. Бага эгч Жавзанбадам нь насаараа Төвөдийн хүүхдийн сууринд ажилласан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.17
Бага насны хүүхдэд хэлүү хөхүүлсэн бузар өвгөн
Хариулах