Дэлхийн бүх буддын шашинтны тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөдөр Дармасала хотноо мэдэгдэл хийж, өөрийнх нь хойд дүр тодорно гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Гэхдээ тэрбээр хойд дүр тодруулах эрх зөвхөн өөрийнх нь үүсгэн байгуулсан “Gaden phodrang trust” санд хадгалагдана гэдгээ онцлон танилцуулсан байна.
Буддын шашны өмнөх уламжлалаар бол Буддын шашны гурван өндөр хэргэмтэн болох Далай лам, Ванчин богд, Богд Жавзүндамба хутагт нар нь нэг, нэгнийхээ хойд дүрийг тодруулах онцгой бүрэн эрхийг эдэлдэг байсан. Гэвч Далай ламын тодруулсан Ванчин богдыг БНХАУ гэрийн хорионд оруулж, өөр хятад хүнийг тодруулсан тул Далай лам “Миний хойд дүр дахиж тодрохгүй ч байж магадгүй” гэсэн мэдэгдэл хүртэл хийж байсан удаатай.
Тэгвэл тэрбээр энэ удаад хойд дүр тодрох эсэх хийгээд, хэн тодруулах вэ гэдэг асуултад маш тодорхой хариулт өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна