Д.Трамп Канадаас бусад улсад ногдуулсан татвараа долоо хоногоор хойшлуулжээ

Zuv.mn
Өчигдөр 12 цаг 27 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард 60 гаруй улсад ногдуулсан 15-41 хувийн гаалийн татвараа наймдугаар сарын 01-ний баасан гараг буюу өнөөдрөөс хэрэгжүүлэхээр болоод байсан билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр захирамж гаргаж, хэрэгжилтийг нь нэг долоо хоногоор сунгажээ. Тодруулбал, ирэх долоо хоногийн баасан гараг буюу наймдугаар сарын 8-наас авч эхлэхээр болсон байна. Гэхдээ энэ шийдвэр нь Канад орохгүй бөгөөд өнөөдрөөс татвараа төлөх ёстой болж буй аж.

Д.Трамп Дэлхийн шинэ худалдааны дайныг дэгдээнэ гэж буй гаалийн өндөр татвараа өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан ч хэрэгжилтийг нь 90 хоногоор хойшлуулсан. Улмаар долдугаар сарын эхээр дахин хойшлуулж, наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болоод байсан юм.  

Өнгөрсөн сарын сүүлээр эдийн засгаар дагнан бичдэг хэвлэлүүдэд Д.Трамп татвар ногдуулах хуулийн хэрэгжилтийг дахин 2-3 сараар сунгаж магадгүй гэсэн мэдээлэл гарах болсон. Өөрөөр хэлбэл, түүнийг худалдааны дайныг жинхэнээсээ өдөөхөөс шийрэгнэж байгаа гэж мэдээлж байсан юм. Тэгвэл энэ таамаг оносон ч хугацааны хувьд бага хойшлууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна