АНУ, БНСУ хамтран БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохирчээ

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 31 минут

БНСУ АНУ-тай хамтран хөрш БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахаар тохирчээ. БНСУ-ын Гадаад хэргийн яам энэ талаар мэдэгдсэн байна.

Тус улсын Гадаад хэргийн сайд Чо Хён, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар өчигдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон Япон улстай гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн нөхцөл байдлыг сайжруулах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм байна. Яриа хэлэлцээрийн үеэр Сөүл, Вашингтон нийлж, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах талаар тохирчээ.

Дамшрамд, БНАСАУ-ын Ардын их хурлын дарга Пак Ин Чол саяхан “АНУ, Өмнөд Солонгос хоёр цөмийн дайнд бэлтгэж байна. Энэ нөхцөл байдал нь биднийг шаардлагатай бүх арга хэмжээг авахад хүргэж байна” гэж мэдэгдэж байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна