Туркт үс шилжүүлэн суулгуулсан эрэгтэй амиа алджээ

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 23 минут

Турк улсад үс шилжүүлэн суулгах ажиллагаа хийлгээд амиа алдсан харамсалтай тохиолдол гарчээ. Хохирогч нь 38 настай Их Британийн иргэн байсан бөгөөд Станбул хотын нэгэн гоо сайхны газар өнгөрсөн даваа гарагт үс шилжүүлэн суулгах ажиллагаа хийлгэсэн аж.

Уг ажил таван цаг гаруй үргэлжилсний дараа эрэгтэйн бие гэнэт муудаж, улмаар эмнэлэгт хүргэсэн ч сайжралгүй байсаар нас баржээ.

“Сан” сонинд мэдээлснээр, хохриогчийн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа аж.

Үс шилжүүлэн суулгах ажиллагаа гэдэг нь хүний биеийн нэг хэсгээс авсан үсийг нөгөө хэсэгт суулгахыг хэлдэг бөгөөд тухайлбал, эрүү түүшин дэхь үсийг авч толгойд суулгах хэлбэр зонхилдог байна.

Хэдэн жилийн өмнө энэ салбарт Турк улс толгой цохидог байсан бол одоо олон оронд хийдэг болжээ. Харьцангуй аюул багатай гэж тооцогддог ч амиа алдах эрсдэл байдаг аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна