Британи дахь БНХАУ-ын ЭСЯ 1877 оноос хойш байрлаж байгаа байраа сольж, нэгэн цагт Хатан хааны сүм байсан Royal Mint Court хэмээх шинэ байранд нүүж орохоор болжээ. Харин энэ мэдээг британичууд эсэргүүцэж байгаа бөгөөд нийтлэлийн бодлого нь улсынхаа “хар хайрцагны бодлого” зөрдөггүй ВВС агентлаг тусгай сурвалжилга бэлтгэж мэдээлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна.
Хонконгод дэгдсэн ардчиллыг хадгалж үлдэхийн төлөөх тэмцлийн үеэр улсаасаа дүрвэн Британид очсон Кармен Лау гэгч эмэгтэйг БНХАУ эрэн сурвалжилж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаагаа Британид үргэлжлүүлж байгаа нь сурвалжилгаараа дэвшүүлсэн гол асуулт аж.
Хятадууд Британийн гудамжуудад Кармен Лаугийн зураг бүхий “Эрэн сурвалжилж байна” гэсэн бичигтэй зурангт хуудсыг нааж байгаа бөгөөд түүнд “Бодитой мэдээлэл өгсөн хүнд нэг сая хонконг долларын шагнал өгнө” гээд холбогдох хаягаар нь БНХАУ-ын ЭСЯ-ыг тавьсан байх аж. Тодруулбал, түүнийг БНХАУ-ын ЭСЯ-ны байранд авчрахыг зааварчилжээ.
ВВС агентлагийн сэтгүүлч улсад нь амьдарч байгаа энэхүү эмэгтэйг олж уулзан ярилцсан байх бөгөөд мөнөөх эмэгтэй БНХАУ-д ийм том хэмжээтэй газрыг ЭСЯ байгуулах зорилгоор эзэмшүүлэх нь эрсдэлтэй бөгөөд улс төрийн дайснуудаа барьж хорьдог газар болгох ч магадгүй гэж болгоомжилж буйгаа илэрхийлсэн байв.
Royal Mint Court
БНХАУ шинэ ЭСЯ-аа барина гэж байгаа газрын хэмжээ 20,000 м2 бөгөөд хэрвээ үнэхээр авсан тохиолдолд Европтоо хамгийн том эзэмшил талбай бүхий ЭСЯ болох юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1.73.8.133
londonchuud yaduu ga huleen zovshoor ta nariin eren zuun duussan mongo bhad yug ch Avch bno hussene hiine hujaa delhiid huchee Avch bn europe suirch bn tsag tsagaara bdaggui delhiig Odoo Azi terguulne
Хариулах202.9.46.28
Өмхий хятад дампуурах болно битгий мөрөөд өмхий хятадын эрлийзээ.