Туркийн Станбул, Сындыргы, Беликсир хотууд газар хөдлөлтөд өртлөө

Zuv.mn
6 цаг 14 минутын өмнө

Туркийн Станбул хотод өчигдөр 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Чичирхийлэл хотын баруун этгээдэд илүү удаан буюу хагас минут үргэлжилсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Станбулаас гадна Сындыргы хотод мөн газар хөдөлсөн бөгөөд хотын даргынх нь холбогдох албаныхнаас авч уламжилсан мэдээллээр 6.1 магнитудын хүчтэй  байсан гэнэ. Харамсалтай нь, гамшгийн улмаас тус хотын 10 гаруй барилга нурж эвэрсэн бөгөөд нурсан барилгуудын доор хүмүүс дарагдсан гэсэн баттай мэдээлэл байгаа юм.

Мөн Балыкесир хотод газар хөдлөлт хүнд тусаж, 16 барилга байшин нуржээ. Гэхдээ энэ 16 барилгын дөрөвт нь л хүн байнга оршин суудаг байсан гэнэ. Тэр дөрвөн байшингаас дөрвөн хүнийг гаргаж чадсан ч тэдний нэг болох 81 настай хөгшин эмнэлэгт хүргэгдээд нас баржээ.

ГХЯ-ны сайд Али Ерликая Беликсирийн нурсан барилгуудад аврах, эрэн хайх ажиллагаа явуулж дууссан гэсэн ч хэдэн хүний амь үрэгдсэн болох тоон мэдээллийг хэлээгүй байна.

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган гамшигт өртөн амиа алдагсдын ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна