АНУ-ын нууц алба Аляска мужийн нийслэл Анкориж хотноо үл хөдлөх түрээслэжээ. Уг байранд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж магадгүй гэж “The New York Times” сонинд мэдээлсэн байна.
“Анкорижд үл хөдлөх богино хугацаагаар түрээслэдэг үл хөдлөх хөрөнгийн зууч Ларри Дисброу нууц албаныханд зургаан унтлагын өрөө бүхий байрыг нууц албаныханд түрээслэсэн” гэж мэдээлэлд бичжээ.
Д.Трамп өөрөө уулзалт Аляскад болно гэж мэдэгдсэн, хэвлэлд хоёр удирдагчийн уулзалт болох газрын талаар мэдээлэл гараад эхэлсэн ч Цагаан ордны зүгээс уулзалтыг яг тэнд, энд болно гэж албан ёсоор зарлаагүй байгаа юм.
Өмнө нь Аляска дахь Оросын соёлын төвийн захирал Анна Верная хоёр удирдагчийн уулзалтыг Анкориж дэхь Элмендорф цэргийн баазад болно гэж мэдээлж байв.
Д.Трамп, В.Путин нарын уулзалт энэ сарын 15 буюу ирэх баасан гарагт болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна