АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ирэх баасан гарагт уулзахаар хугацаа товлосон ч уулзалт болох газар тодорхойгүй байсан билээ.
Д.Трамп уулзалтыг Аляскийн Анкорижд болно гэж зарлаж, өөр бас бус мэдээллүүд гарч байсан ч Цагаан ордон энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байсан юм. Тэгвэл энэ хүлээлт дуусаж, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт энэ асуудлаар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр уулзалт Аляскийн Анкорижд болно гэдэг мэдээлэл үнэн болохыг баталсан байна.
Ерөнхийлөгч баасан гарагт улс орноо хөндлөн гулд нисэж, Аляскад очин ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана гэж тэрбээр хэлжээ.
Энэхүү уулзалтын гол сэдэв нь Украины асуудал байх нь тодорхой ч шинжээчид Ялта зэрэг түүхэн уулзалтуудтай зүйрлэж байгаагаас үзвэл үр дагавар нь цаашид олон жил үргэлжлэх чухал асуудлууд яригдана гэсэн хүлээлттэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна