БНСУ-ын Шүүх Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн гэргий Ким Кон Хиг баривчлах шийдвэрийг өчигдөр орой гаргажээ. Түүнийг “Сонгуульд нөлөөлсөн” зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгасан байна. Баривчлах шийдвэр гараад удаагүй байхад түүнийг батлан даалтад авсан аж.
Ким Кон Хиг сонгуульд нөлөөлснөөс гадна хөрөнгийн зах зээлд оролцохдоо луйвар хийсэн, авлига авсан зэрэг зүйл ангиар буруутган шүүх төлөвтэй байна. Ким Кон Хиг баривчилснаар Юн Сог Ёль, Ким Кон Хи нар БНСУ-ын түүхэнд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай асан нар нэг зэрэг хоригдох шийдвэр гаргуулсан анхны тохиолдлыг буй болгосон байна.
Ким Кон Хигийн нөхөр Юн Сог Ёль өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улс орон даяар дайны байдал зарлаж, аюултай нөхцөл байдал үүсгэсэн тул албан тушаалаасаа огцорч, одоо хоригдож байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна