В.Путин Д.Трамптай хийх уулзалтынхаа талаар Ким Жон Унтай зөвлөлджээ

Zuv.mn
21 цаг 17 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай утсаар ярьжээ. Тэрбээр Ким Жон Унтай хэд, хэдэн асуудал хөндөж ярилцсаны дотор ирэх баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хийх уулзалт багтсан байна.

Хоёр удирдагчийн харилцан ярианы талаар өөр тодорхой мэдээлэл одоогоор байхгүй. Кремлийн цахим хуудаст тавигдсан мэдээлэлд В.Путин Курскийг чөлөөлөх ажиллагаанд Хойд Солонгосын армийн гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлсэн бол Ким Жон Ун хариуд нь 2024 оны зургадугаар сард ОХУ-тай байгуулсан Стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар дурдсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна