Д.Трамп, В.Путин нарын уулзалт болох Аляскад үер болж, нийслэл хот нь үерт автжээ

Zuv.mn
10 цаг 35 минутын өмнө

АНУ-ын Аляска мужийн нийслэл Джуно хотын ойролцоох Менденоллын мөсөн голын мөс ихээр хайлснаас гольдирлоосоо хальж, нийслэл рүү орж иржээ. Үүний улмаас гудамжууд усанд автаж, гамшгийн нөхцөл байдал үүссэн байна.


Менденхоллын мөсөн гол нь Джуногоос 19 км зайд орших ижил нэрт нуураас эх авдаг бөгөөд сүүлийн жилүүдэд, ялангуяа 2011 оноос хойш зуны улиралд мөс нь ихээр хайлж, ус нь хотод орж ирэн асуудал үүсгэх болсон юм байна.


 Дашрамд дурьдахад, ирэх баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Аляска мужид /Уулзалт Анкориж хотод болохоор товлогдсон/ уулзаж, дэлхий нийтийн анхааралд орох гэж байгаа билээ. Джуно бол Аляска мужийн нийслэл, засаг захиргааны төв хот бол удирдагчдын уулзалт болох Анкоридж хамгийн том хот нь юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна