Израилийн цэргүүд Газад цохилт өгсний улмаас таван сэтгүүлч амиа алдлаа

Х.Батсайхан
3 цаг 41 минутын өмнө

Израилийн арми Газын зурвас дахь Нассер эмнэлэгт цохилт өгсний улмаас 20 хүн амь насаа алдсаны тав нь сэтгүүлч байсан талаар ВВС агентлаг мэдээллээ.

Амиа алдагсад “Reuters”, AP, “Al Jazeera”, “Middle East Eye” зэрэг нэр хүндтэй агентлагт ажилладаг байжээ. Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху уг хэргийг “Эмгэнэлт осол” гээд, нарийн шалгахаа илэрхийлсэн байна.

Дайн эхэлсэн 2023 оны аравдугаар сараас хойших хоёр жил хүрэхгүйн хугацаанд Газын зурваст амиа алдсан сэтгүүлчдийн тоо 200-д дөхсөн гэсэн баримтыг ВВС дурдсан байна. Тодруулбал, өмнөх гурван жилд нь дэлхий даяар амь нгасаа алдсан сэтгүүлчдээс олон сэтгүүлч Газад сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд амиа алджээ.

Израилийн арми дайн эхэлсэн цагаас эхлэн Газа руу сэтгүүлчдийг нэвтрүүлээгүй тул олон улсын агентлагууд орон нутгийн сэтгүүлчдэд найдахаас өөр аргагүй байдалтай өнөөдоийг хүрч байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна