НҮБ сэтгүүлч, эмч нарын амь насыг хохироосон үйлдэлдээ хариуцлага хүлээхийг Израилиас шаардлаа

Zuv.mn
8 цаг 32 минутын өмнө

Израилийн арми Газын зурвас дахь эмнэлэгт цохилт өгсний улмаас 20 гаруй хүний амь нас хохирсон хэрэг гарсан билээ. Амиа алдагмдын дотор таван сэтгүүлч, дөрвөн эмч байсан нь одоогоор тодорхой болоод буй.

Тэгвэл НҮБ-аас энэхүү хэрэгтэй холбоотойгоор мэдэгдэл гаргаж, хариуцлага хүлээхийг Израилиас шаарджээ. Израилийн тал цохилтод олон улсын мэдээллийн агентлагийн сэтгүүлчид өртсөнийг мэдсэн даруйдаа мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд уг цохилт нь тус эмнэлэгт ХАМАС бүлэглэлийн байрлуулсан камеруудыг ониолсон байсан гэх эхний дүгнэлтийг гаргаад байгаа юм.

Британийн Ерөнхий сайд Кир Стармер мөн уг хэргийг “Уучилж болшгүй” гэж тодорхойлоод, НҮБ-тай ижил шаардлагыг Израильд тавиад байгаа аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    38 минутын өмнө

    ZUSEE NUUSAN HAMASIIN TERORISTUUD BUGDIIG N UG DUUGUI ALAH HTEI

    Хариулах