Д.Дашзэвэг: Хүү маань сэтгэлзүйн хувьд хүнд байгаа

Zuv.mn
7 цаг 57 минутын өмнө

Баатарсайханы Амарсайхан Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, нарт зодуулсан хохирогчид хилийн хориг тавих шүүх хурлын үеэр аав Д.Дашзэвэг мэдээлэл өглөө.


Тэрбээр "Хүү маань сая Солонгос улсад нүүрний цөмөрсөн ясыг хадах хагалгаанд орсон. Дараагийн хагалгаа 6-8 сарын дараа болно. Яллагдагчаар татаж болно. Харин хилийн хориг тавина гэдэг нь арай чангадсан асуудал. Шүүхээс хилийн хориг тавихгүй байх гэж итгэж байна.

Мөнгөтэй байлаа гээд шударга бус, муухай хэргийг дургүйцэж байгаа олныг худалдаж авч чадахгүй байх. Хүү маань сэтгэлзүйн хувьд хүнд байгаа. Гэмтлээс үүдэлтэй цаашид ямар хохирол гарахыг мэдэхгүй байна. Хүн хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэх л ёстой" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.245.206
    4 цагийн өмнө

    eviidee, chuun sain emchluuleed eruul saaruul bolnodoo tun udachgui .! . Cheregtniig buschuu barij yllaachee !

    Хариулах