УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа.
АН-ын дарга О.Цогтгэрэл: "Ирэх оны төсөв төрийн оролцоог бууруулсан, татварыг бууруулсан, хөрсөн дээрээ ойртсон гэж тайлбарлаж байгаа. Энэ асуудал дээр АН-ын бүлгээс ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Дүгнэлтээ хараахан танилцуулаагүй байна.
Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ажлын өрөөнд АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлыг хэлэлцээд, есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Дав.Цогтбаатар, Н.Алтанхуяг нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь шүүхээр шүүчихсэн. Энэ нь хуулийн мухардалд оруулж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна