ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын “Аюуд товер”-тай холбоотойгоор олон нийтэд хандан ташаа мэдээлэл өгч буйд өмгөөлөгч С.Саруултөгөлдөр тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хувьд ХЗДХ-ийн сайд байхдаа “Аюуд товер”-ийг хууль зөрчиж дээрэмдсэн асуудлыг шалгаж, албан даалгавар гаргаж шийдвэрлэснийг УДШ хууль ёсны гэж дүгнэлээ хэмээн олон нийтэд мэдээлсэн нь бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, зориудаар ташаа мэдээлэл өгсөн үйл явдал болж буйг мэдэгдлээ.
Учир нь одоогоос хоёр жилийн өмнө одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа нүүрсний хулгайчид Хятадын компанийг дээрэмдсэн мэтээр олон нийтэд мэдээлэл өгч, хэрэг үүсгэхээр болж буйгаа зарласан байдаг. Гэтэл “Аюуд товер”, “Хуашин констракшн” компани хоорондын маргаан өнөөдөр чолон улсын арбиртын шүүхэд үргэлжилж байгаа бөгөөд Аюуд товерщ-ийн зүгээс сайд асан Б.Энхбаярыг албан даалгавар гаргалаа гэж маргаагүй.
Гэтэл тэрбээр өнөөдөр “ХЗДХ-ийн сайд байхдаа “Аюуд товер”-ийг хууль зөрчиж дээрэмдсэн асуудлыг шалгаж, албан даалгавар гаргаж шийдвэрлэснийг УДШ хууль ёсны гэж дүгнэлээ” хэмээн мэдээлээд “Одоо Аюуд товерийг дээрэмдсэн нөхдийн гэмт хэргийн шинжтэй асуудал шударга шүүхийн өмнө дэнслэгдэж буруутай этгээдүүд ялаа авах ёстой” гэсэн нь нөхцөл байдлыг илтгэд гуйвуулсан үйл явдал болж буйг өмгөөлөгч С.Саруултөгөлдөр мэдэгдлээ. Тэр ч бүү хэл, Хууль зүйн сайдыг Улсын бүртгэлийн хууль тогтоомжид оролцох, нөлөөлөх, бүртгэлийг өөрчлөх эрхгүй гэдгийг хоёр шатны шүүх дүгнэсэн гэдгийг онцоллоо.
Тэрбээр “Улс төрд нөлөө бүхий этгээд “Аюуд товер” төслийг нүүрсний жинхэнэ хулгайчид барьсан мэтээр, эсвэл нүүрсний жихэнэ хулгайчид дээрэмдсэн мэтээр эсвэл энэ хүмүүс шүүхийн шийдвэрээр ял авах ёстой гэмт хэрэгтнүүд гэх мэтээр, ийм ойлголт төрүүлэхүйц мэдээллийг олон нийтэд хандан тавьсан. Ингэхдээ өөрийн гаргасан албан даалгавар гэдэг бичиг баримтыг хууль ёсны буюу “Шүүхээс зөв гэж дүгнэсэн” гэдэг байдлаар Улсын Дээд шүүх шийдлээ гэж тайлбарласан байсан.
Гэтэл талуудын хоорондын маргаан 2011 онд эхэлсэн буюу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тухайн төслийг дуусгаж чадаагүй улмаар 70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь зогссон байдаг. Ингээд 70 хувийн гүйцэтгэлтэй болоод хоёр компани төслөө дуусгах, ингэхдээ “Хуашин” компанийн оруулсан хөрөнгө оруулалтыг нь бид үгүйсгээгүй буюу “Оруулсан хөрөнгийг чинь гаргаж өгье, зээлээ өөрсдөө ямар нэг эх үүсвэрээр дуусгая” гэдэг байдлаар тохиролцоод 2015 онд гэрээ хэлцэл хийгдсэн л асуудал. Гэрээ нь нотариатаар баталгаажсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу хүчин төгөлдөр гэрээ.
Магадгүй 2011 онд энэ төсөл дууссан бол өнөөдөр ийм үл ойлголцол үүсэхгүй байсан гэдгийг тодотгоод дотоодод төдийгүй гадаадад ч иргэн болон аж ахуйн нэгж хоорондын маргаан үүсэж л байдаг. Гэтэл улс төрч, улс төрд нөлөө бүхий хүмүүс оролцоод байгаа нь Монгол Улсын нэр хүндийг унагах эрсдэлийг дагуулж байгааг ч дуулгалаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.161
Аюуд таур гэдэг нь хаана баыдиииын
Хариулах