Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүүхэд алга болж, эрэн хайх ажиллагаа нь өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 01:00 цаг хүртэл шөнийн дулаан мэдрэгчтэй гурван дроноор агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.
Түүнчлэн өнөөдрийн 09:00 цагийн байдлаар хүүхэд сураггүй алга болсон гэх “Сайхан мод” гэдэг газраас баруун хойд зүгт 4 км-т эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, нутгийн захиргааны ажилтнууд эхлүүлээд байна. Эрлийн ажиллагаанд 10 эрэлч нохой, 10 нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглаж байгааг ОБЕГ мэдээллээ.
Үүрийн 04:00 цагаас хойш бороо орж, 09:00 цагийн байдлаар бороо зогсоогүй байгааг гэж эрлийн штабаас мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна