“Монгол-Солонгосын чухал ашигт малтмал, уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2025” БНСУ-ын Сөүл хотод өнөөдөр (2025.09.22) болж байна.
“Ирээдүйн эдийн засгийн түншлэл ба тогтвортой хөрөнгө оруулалт” уриатай, хоёр орны төр, хувийн хэвшлийнхэн уул уурхайн салбар, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалтын боломжийг нээхэд чиглэсэн эл чуулга уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Анар “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн Хөгжлийн банкийг төлөөлж Тэргүүн дэд захирал Х.Эрдэнэбаатар “Эдийн засгийн хамтын ажиллагаанд Монгол Улсын Хөгжлийн банкны оролцоо” сэдвээр илтгэл тавих үеэрээ банкны үйл ажиллагааны талаар танилцуулж, БНСУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжтойг тодотголоо.
Эл чуулга уулзалтын үеэр Хөгжлийн банк, “Korea investment securities” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ нь манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хямд зардлаар татах боломж бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна