Ж.Оджаргал: Хулгай хийхгүй, ард түмнийхээ төлөө ажиллана гэж харсан хүмүүст хандив өгсөн

Zuv.mn
5 цаг 58 минутын өмнө

 MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргалаас Ухаахудаг, гишүүдэд өгсөн хандив зэрэг цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


Тэрбээр "Есөн удаагийн хэлэлцээр хийж үр дүнд "Эрдэнэс Тавантолгойн" бүлэг ордын зургаан лицензийн тавыг нь төрд өгсөн. Энэ нь нийт нөөцийн 96 хувь. Үлдэгдэл 4 хувь буюу "Ухаа худаг" гэдэг лизенц дээр бүтээн байгуулалт хийгээд 16-17 жил болж байна.

Тоглоомын дүрмийг тодорхой болгох хэрэгтэй. Ингэж байж хөрөнгө оруулагчид орж ирнэ. Стратегийн орд гэх нь буруу. Стратегийн бүтээгдэхүүн гэж байх нь зөв гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд биднийг хэлэлцээрт уриагүй. Бид хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн. 

Хулгай хийхгүй, ард түмнийхээ төлөө ажиллана гэж харсан хүмүүст хандив өгсөн. Хандив өгсөн гишүүдээс юу ч гуйж байгаагүй, гуйхгүй" гэлээ.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.203
    53 минутын өмнө

    Ухаантай, соёлтой баг зүүсэн жинхэнэ луйварчид! Одоо луйвраар сайхан л амьдарч бгаа бх, гэвч карма даанч үүд хаалга андуурдаггүй юм даа. Хэдэн боловсролтой залуусаар хүрээлүүлээд зүсээ хувиргаад хувиргаад идээ бээр нь барагдах биш.

    Хариулах
  • 192.82.64.153
    3 цагийн өмнө

    хог

    Хариулах