Сүхбаатарын талбайд баригдсан байгууламжыг өнөөдрийн дотор буулгуулна

С.Гандэлгэр
19 цаг 46 минутын өмнө

СБД-ийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд 9-р сарын 19, 20, 21-нд "Номын баяр" арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан аа хураалгүй өнөөдрийг хүрээд байна. Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүллээ.


Тодруулбал, тус арга хэмжээний үеэр баригдсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ийн байгууламж нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтыг зөрчиж байгаа юм. Заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан буулгаж, газрыг чөлөөлнө. Холбогдох зардлыг тус НҮТББ-аас гаргуулна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 110.70.46.167
    17 цагийн өмнө

    Talbai deer yum barihaa boliulaachee

    Хариулах