Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ

Х.Есү
11 цаг 23 минутын өмнө

Банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк иргэд, харилцагчдадаа үйлчилгээгээ илүү хүртээмжтэй хүргэж, Монгол орны өнцөг булан бүрд хүрч ажиллахаар сүүлийн жилүүдэд салбарынхаа тоог тасралтгүй нэмэгдүүлж байгаа билээ. Бид 30 жилийнхээ ойг угтан 2024 онд 5 шинэ салбар, 2025 оны эхний хагаст 2 шинэ салбарынхаа үйл ажиллааг Улаанбаатар болон орон нутагт амжилттай эхлүүлээд байна. 

Энэ зорилгын хүрээнд Завхан аймгийн 71 мянга гаруй иргэдэд Голомт банкны харилцагч төвтэй үйлчилгээг ойртуулж, Улиастай хотод шинэ салбараа нээлээ. Тус салбар нь Завхан аймаг дахь Голомт банкны анхны салбар болж байна. 

“Завхан” салбарын нээлтийн арга хэмжээнд Голомт банкны удирдлагын багийн гишүүд болон аймгийн удирдлагууд, иргэд, харилцагчдын төлөөллүүд уригдан оролцлоо. 

Завхан аймгийн иргэд, харилцагчид та бүхэн Голомт банкны шинэ салбараар үйлчлүүлэн тав тухтай орчинд, банкны бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай аваарай.

Шинэ салбараа хүлээн авч, үүд хаалгаа амжилттай нээсэн “Завхан” салбарын хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье.

Хаяг: Завхан аймаг, Улиастай сум, 1-р баг, Жинст баатар зээлийн хэсэг, 4-р гудамж 404, Даян төвийн 2-р давхарт 

Цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 09:00-18:00 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна