МАН-ын даргын суудлын төлөөх тэмцэл нэг намаас хальж, институци хоорондын зөрчил болох тийшээ хандаж байгаад иргэд бухимдаж байгаа билээ. Тэгвэл энэ бухимдлыг жагсаал цуглаан болгох сураг сонсогдож эхэллээ. Олон нийтийн бухимдал жагсаал цуглаан ямагт эмх замбараагүй байдал үүсгэх эрсдлийг агуулж байдаг. Энэ бол монголчуудад хамгийн ашиггүй хувилбар нь ойлгомжтой. Харамсалтай нь, улстөрчдөд өөрсдөд нь зориудаар ийм байдал үүсгэх сонирхол байна уу гэсэн хардлага төрөх болов.
Ингэж хардах олон үндэслэл байна.
Талуудын тэмцэл, нэгнээ үгүйсгэх сөрөг пи ар үндсэндээ хоёр сэдэвт төвлөрсөн.
1-д, Д.Амарбаясгалангийн “ард байгаа” гэх Л.Оюун-Эрдэнийг Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд БНХАУ-ын “Чайна энержи”-тай байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр буруутгах,
2-т Д.Амарбаясгаланг “Админерал” ХХК-тай холбож, “нүүрсний хулгайч” нэр зүүлгэх.
Эхний асуудлыг Н.Энхбаяр ярьж, “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тонн сайн чанарын коксжих нүүрсийг 16 жилийн турш нэг үнээр буюу 53 ам.доллараар зарж, улсыг 10 тэрбум ам.доллараар хохироосон” гэсэн.
Энэ нь яваандаа Сү.Батболдын “Чалько”-той байгуулсан гэрээтэй харьцуулагдаж, адилхан муу гэрээ болсон мэт ойлголтыг төрүүлсэн.
Хоёр дахь асуудлын тухайд, Д.Амарбаясгаланг Нүүрсний хэрэгт “Нэр холбогдсон” гэдэг шалтгаанаар Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилох үр дагаврыг одоогоор үзүүлээд байна. Яваандаа Д.Амарбаясгаланг илрүүлэхдээ ч биш, Сү.Батболд тэргүүтнүүд Г.Занданшатараар дамжуулан Хууль зүйн яамыг, улмаар Б.Энхбаяраар дамжуулан хүчний байгууллагуудыг өөрсдийн болгож байгаа мэт харагдаж байгаа нь ч нууц биш.
Тэгэхээр, дээр хэлсэнчлэн, гол аюул нь эрх баригчид олон нийтийг төөрөгдүүлэх мөртөө мэдээллээр хангахгүй байна.
Хоёр тал хоёр өөр мэдээлэл өгөөд, аль нь үнэн эсэхийг мэдэх боломж олгохгүй, мэдээллээр хангахгүй байна гэдэг ард иргэдээ талцуулж байгаа хэрэг мөн. Үүний ард “Хэзээ болтол ийм байдал үүсгэх вэ”, “Ямар үр дагавар хүсээд байна вэ” гэлдэг асуулт улам томорсоор байна.
Тиймээс эхний ээлжинд “Чайна энержи”-тай байгуулсан Нүүрсний гэрээг ил болгож, үнэхээр нэг үнээр хийсэн үү гэдгийг ил болгох шаардлага байна.
Ингэхдээ бүр Сү.Батболдын Засгийн газрын үед “Чалько”-той байгуулж байсан
“Эрдэнэс Тавантолгой” ХХК хийсэн гэж байгаа. Нууцад аваагүй гэрээ учраас ил болгох бүрэн боломжтой.
Эхний ээлжинд энэ гэрээг ил болгочихд нүүрсний асуудалд эргэлзэж байгаа эргэлзээ алга болно.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд ч тэр, УИХ-ын дарга ч тэр мэдээллээ хийхдээ ашиглаж байгаа үг хэллэг нь яг юу гэсэн үг болохыг тодорхой хэлмээр байна.
Ялангуяа Г.Занданшатар өрсөлдөгчөө Нүүрсний хулгайтай “Нэр холбогдсон“ гэж хэлсэн. Эхлээд “Холбогдсон” гэж хэлэх гэснээ “Нэр холбогдсон байсан...” гэж засаж хэлсэн.
Энэ үгнээс нь болж одоо нүүрсний жагсаал болж магадгүй байна. Янз бүрийн үр дагавар гарвал Ерөнхий сайд өөрөө хариуцаж чадах уу.
Чадахгүй бол хэлэх үгэндээ хариуцлагтай баймаар байна. “Нэр холбогдсон” гэдэг нь юу гэсэн үг болохыг Ерөнхий сайдаас өөрөөс нь тодруулж асуух байсан ч тэрбээр нэг ч асуултад хариулалгүй гараад явчихсан билээ.
2011 онд “Чалько”-той хийсэн гэрээ
Сү.Батболдын Засгийн газар “Чалько”-гоос эхлээд 250 сая ам.доллар зээлсэн. Удалгүй 30 болон 70 сая ам.долларын зээлийг дахиж авчээ. Гэхдээ эдгээр төлбөрийн хүү харилцан адилгүй байв.
250 сая-3 хувь
30 сая-5.2 хувь
70 сая-7.2 хувь
Энэхүү 350 сая ам.долларыг ЭТТ компанийн нэр дээр зээлээр авсан ч төр өмнөөс нь ашиглан, 2012 оны сонгуулийн өмнөхөн хүн бүрт 21 000 төгрөгийг хавтгайруулан тараасан бөгөөд эндээс эрх баригчид л улс төрийн ашиг хонжоо гаргаснаас бус иргэдийн амьдралд юу ч наалдаагүй.
Төрийн буюу ард түмний хувь эзэмшилтэй “Эрдэнэс Тавантолгой” өсөж хөгжих боломжоо хязгаарлуулсан.
Хамгийн гол нь, гэрээний нөхцөл бөгөөд "Урт хугацааны гэрээний үнэ" гэдэг нөхцлөөр 70 ам.доллараар хийсэн байдаг. Ингээд явсан бол яах гэх сэн. Гэтэл гэрээнд олон нийтэд ил болгоогүй нууц заалтууд байсан нь ил гарсан. Тодруулбал, “БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний ханш 70 ам.доллараас өсвөл үнэ өсөхгүй, харин буурвал дагаж буурна” гэсэн заалт оруулсан байсан бөгөөд Австралид үер болж, нүүрсний үнэ 300, 400 ам.долларт хүрээгүй бол бид энэ талаар хэзээ ч мэдэхгүй байсан юм.
Олон улсад нүүрсний үнэ хаданд гарчихаад байдаг, “Чалько”-гийн өр барагддаггүй. Яав, ийв гэж байж энэ заалт ил болсон байдаг. Удалгүй нүүрсний үнэ унаж, 30 ам.доллар хүртлээ уруудахад олборлолтынхоо өртгийг ч нөхөж чадахгүй байсан мөртлөө манайх нүүрсээ нийлүүлсээр, алдагдалд орсоор байсан юм.
Түүнчлэн, хилийн цаана өөр үнэтэй буюу манай улстөрчдийн авлига шингэсэн гэсэн хардлага ч байдаг. Тодруулбал, үнийн ашиггүй байдлаас шалтгаалан “Чалько”-той байгуулсан гэрээг цуцлах асуудал яригдахад БНХАУ-ын тал гэрээнд “Хэрвээ гэрээг хугацаанаас нь өмнө цуцалбал 50 сая ам.долларыг буцааж өгнө” гэсэн заалт байгааг сануулж байсан бөгөөд үүнийг монголын улстөрчдийн үнийн зөрүүнээс хүртдэг, эсвэл гэрээ байгуулсны шагналд авсан авлига гэж харддаг.
2025 онд “Чайна энержи”-тай байгуулсан гэрээ ????
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна