Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ. Тус ажлын хүрээнд дээрх дүүргүүдийн айл өрхийн дулаалгын нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэсэн юм. Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар тус тус дулаалж байна.
Энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 348 байшин сууц, 624 гэр сууцыг тус тус дулаалаад байна. Дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна