Нэг шуудай хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр өнөөдрөөс борлуулж эхэллээ

С.Гандэлгэр
5 цаг 6 минутын өмнө

Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр нийт 2475 тонн шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг борлуулж байна. Үүнээс 1535 тонн нь мидлингэн шахмал түлш байгаа бол 940 тонн нь хагас коксон түлш байгаа юм.

Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байна. Хэрэглэгчдийн зүгээс “Хотула” апп болон “Сайн” карт, Иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна