Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан багш нарын ажил хаялт тодорхой үр дүнд хүрч /ирэх оны эхнээс 50 хувь, арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувь/ сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн. Тэгвэл залгуулаад эмч нар цалинг нь дорвитой нэмэхгүй бол энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ. Ард нь шинжлэх ухааны салбарынхан энэ үйл явцыг анхааралтай ажиглаж, “Эрүүл мэндийн салбарын төсвийг олон улсын жишигт нийцүүлж, ДНБ-ий 6 хувьд хүргэнэ” гэх зорилтыг нь салбартайгаа харьцуулан байна.
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдын дундаж цалин 1.5-1.9 сая төгрөг байдаг. Тиймээс цалингаа нэмүүлэх боломжийг бодож байна. Энэ нь ч буруу биш.
Цалингийн нэмэгдэл гэдэг сэдвийг хөндөхөд 3.5 сая төгрөг буюу 1000 ам.доллар гэсэн жишиг яригддаг. Энэ жишгийг Нийслэл анх тогтоож, нийтьийн тээврийн жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг энэ хэмжээнд хүргэж байсан. Тэр үед ажил үүргийн хуваарийн эрэмбэ алдагдсан уу гэдэг асуулт үүсэж, иргэд хэлэлцэж байлаа.
Гэвч тухайн үед Нийслэлийн удирдлагууд “Ажил хөдөлмөрийг боловсрол, мэргэжил шаардсан, хүнд хүчир гэж ангилдаг. ТҮК-ийн ажилчдын ажил бол хүнд ажил” гэж хэлээд нэмж байсан юм.
Уг нь боловсролын хэмжээгээр ирээдүйд авах цалин хөлс тодорхойлогддог зарчим ингэж алдагдсан нь одоо нөхөгдөж байгаа хэрэг.
Тэгэхээр, эмч нарын араас шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэхгүй бол эрэмбийн алдаа хэвээр үлдэх гээд байна.
Эрдэмтэд бол ажил хаяхааргүй цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүмүүс. Бас ажлаасаа гарлаа гэхэд салбартаа хувиараа бие дааж ажиллах боломж бололцоо хомс гэдэг нийтлэг бэрхшээлтэй.
Уг нь олон улсад улс орны хөгжил дэвшил шинжлэх ухааны салбараа дагадаг. Шинэ мэдлэг байнга үүсэж, эргэлтэд орж байдаг. Тэр утгаараа хөрөнгө оруулалт ч их татдаг.
Харин Монголд шинжлэх ухааны салбар хоёр, гуравдугаар зэргийн асуудал байсаар удаж байна.
Монгол Улсын хувьд, эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийн 3-4 орчим хувийг зарцуулдаг. Салбарын сайд, сайд аснууд үүнийг 6 хувь хүртэл нэмснээр олон улсын жишигт ойртоно гэж ярьж буй. Харин шинжлэх ухааны салбарынхан “ДНБ-ий 0.5 хувьд хүргэчихвэл гоё оо” гэж санааширч байна.
Монголын шинжлэх ухааны салбарт хуримтлагдсан мэдлэг хангалттай бий. Гагцхүү эргэлтэд оруулах шаардлагатай байна.
Санхүүжүүлэх тогтолцоо нь буруу, дутуу мөнгө өгчихөөд бүтэн үр дүн нэхдэг гаж тогтолцооноос болоод Монголын шинжлэх ухааны салбар дутуу дулимаг судалгаа “үйлдвэрлэдэг” сул талтай байсан.
2024 оны сонгуулийн өмнө өмнө Засгийн газрын ээлжит хуралдааны дараа тухайн үед салбарын сайд байсан Л.Энх-Амгалан “Шинжлэх ухааны судаогааг бүрэн гүйцэд санхүүжүүлдэг болно” гэж мэдэгдэхэд загатнасан газар маажих шиг болж байлаа. Судалгааны ажлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж бүрэн санхүүжүүлдэг болох нь, судаолгаа эхлүүлээд зогсоодог гачлантай байдал эцэс болох нь гэж баярласандаа тэгсэн хэрэг.
Хэрвээ сайдын амлалт ажил хэрэг болсон бол дутуу судалгаанууд үргэлжилж, эхнээсээ эргэлтэд ороход ойртсон байх учиртай. Хэрвээ амжаагүй бол нэн даруй хийж хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.100
Монголын шинжлэх ухаан хэцүү дээ. Хэрхэн ажиллаж юу хийж, ямар нээлт гаргаж байгаа нь тодорхойгүй. Ер нь хиймэл оюун ухаан, нано технологи, био технологи, эрүүл мэнд эмзүй гэсэн хэдхэн гол салбарт төвлөрүүлж, орчин үеийн лабораториар хангаж өгүүштэй. Дэлхийн 400 гаруй шинжлэх ухааныг бүгдийг хөгжүүлэх санхүү, хүний нөөц, техникийн хангамж байхгүй, байлгах ч албагүй
Хариулах103.212.118.32
зүгээр л бүх хүний цалинг ижил болгочих ганц нэг онцлох гавяатай зүйл хийсэн хүмүүстээ арай илүү цалинжуулаад бусдыг нь бол ижил болговол зүгээр дээ
Хариулах66.181.180.26
Яаахав энэ бүх муу муухай болж бүтэхгүй зүйлс нь зөвхөн МАН-АН-Н мафиуудын улс төрийн бохир явуулгаас үүдэлтэй нь үнэн!! Эрүүл мэндийн салбар зах зээлийнхээ жамаар явхад хоёрхон жилийн дараа Хөх хотын эмнэлгүүдийн хэмжээнд чанаржиж болох шүү дээ!!! Гэвч МАН мафиууд УИХ-сонгогдож улсаа цөлмөхийн тулд энэ бүхнийг улны иргэдээ тааруулаж сэтгэж байгаа юм даа!!!
Хариулах59.153.112.73
Цаг хугацаа мөнгө хөрөнгө зарж сураад яахын ер нь.
Хариулах59.153.112.73
Эмч багш нартаа улны цалин өгчөөд хариуцлага нэхээд орон гэргүй үр хүүхэдгүй мэт ажил гэх нь ямар ёс байдаг юм болоо.Хог цэвэрлэдэг хүмүүст өндөр цалин өгнө.Нэгэнт ийм дээрээ тулбал сургууль цэцэрлэг эмнэлгээр яахын охид гудамж цэвэрлээд хөвгүүд нь жолооч хийгээд.Гэртээ төрөөд ургамал хандлаж уугаад үхэх нь үхэж сэхэх нь сэрвэл яаж байна.ха ха.Цаг нар нойр хоол
Хариулах59.153.112.73
Боловсрол үнэлэгдэхгүй энэ нийгэмд хэзээ ч амьдрал дээшлэхгүй ээ.
Хариулах202.9.41.11
Хэцэээч цалингииин шунал дуусахгүй төгрөг хүчтэй болжэээжл дуусна гэж
Хариулах66.181.180.56
Яг үнэндээ багш нарт өндөр цалин авах хэмжээний чадварлаг хүмүүс хир олон байдаг бол залуус нь хувийн сургууль төгссөн бол маруухан л гэсэн үг
Хариулах122.201.31.36
Санал нэг байна...ихэнх нь гологдмол..хүүхдүүд хичээж өөр цөөхөн чадвартай багшийг дамжиж байж суралцдаг
103.168.34.62
40 he in huitend uuriin Tavan jingeer gadaa ajillaj baigaa humuustei yuu daa baritsana ve? Yadaj tamhinii Ishee hotiin savand hiideggui bolchihood te dented barits. tTed chini "bayalag buteegchid" shuu
Хариулах59.153.114.60
Манай эрдэмтэд утаагүй зуух утаагүй түлш зохион бүтээж чадахгүй бна шүү дээ . Тэгэхээр өөр юу хийж чадах вэ дээ
Хариулах103.212.162.100
Тийм шүү
202.179.14.99
ШУА-ийг татан буулга гэнэ үү ? Татан буулгалаа гэхэд энэ улс бүр л сүйрэх байлгүй. Хичээлийнхээ араас гарч чаддаггүй их дээд сургуулийн багш нар дан ганцаар энэ улсын ШУ-ны хөгжлийг шийдэж амжихгүй л болов уу. Харин хамтарч ажиллаад илүү их үр дүнд хүрэх байх шүү. Хийсэн бүтээснийг нь дэмждэггүй төр байхад хөгжил яриад яахав дээ
202.9.40.155
ШУА гэж юу хий ж бүтээсэн үл мэдэгдэх баахан док проф. академич . ШУ-ны гавьяат гэсэн олон зуун сэтэрнүүд төсөв тоноод бдг. Дэлхийд байг гэхэд Азид . бүр байг МУ-д нээлт бүтээл хийсэн хүн бна уу? Тээр жил ШУА-г татан буулгахаар болсон ч эд эсэргүүцээд чимээ алдарсан?
202.9.46.88
Наад улсын их хулгайчууд чинь яг үнэндээ эрдэмтэн мэргэдээс бол үхтлээ айна даа яагаад гэвэл юу ч хийж мэдэхгүй зөвхөн хулгай луйвараа л мэдэх учраас
Хариулах66.181.188.48
Зөв
Хариулах66.181.181.72
МАН мафиууд хамгийн гол нь Монгол улсын эрүүл мэндийн салбарыг зах зээлийн жамаараа явуулахгүй социализмын замаар нь улны болгоод байгаад л учир нь бн!! Зах зээлийн жамаараа бол хамгийн өндөр цалинтай мэргэжилтэн бол эмч эмнэлгийн ажилтнууд болно!! Харин ТҮК- зах зээлийн жамаараа явуулчихаж байгаа юм даа!! Кк
Хариулах66.181.181.102
Монгол Улсын хөгжих, ирээдүйд тулгарах олон бэрхшээл зовлонг амжилттай даван туулах цорын ганц боломж найдвар бол шинжлэх ухааныг хөгжүүлэх, улс орныг шинжлэх ухаанчид хөгжүүлэх явдал юм
Хариулах66.181.180.242
монголыг албаар хорлож ийм бага цалинтай байлгадаг байх.
Хариулах202.9.40.155
40-өөд жил төрийн албанд зүтгэж яамны орлогч сайд, элчин мэт нэр төртэй ажилаад тэтгэвэртээ гарсан ахмадууд өдгөө ТҮК-н ажилчин,бага ангийн багшаас бараг 3 дахин бага тэтгвр авч бна? Хоёргүй сэтглээр төрдөа насаараа зүтгснийг нь ингэж шийтгэх ямар учир бна?
Хариулах202.9.40.155
Өнхөрч буй үе рүүгээ гар буудвал ирээдүй үе чам руу их буугаар буудна гэж үг бий дээ хөө
202.55.188.108
40-өөд жил төрийн өндөр сэнтийд тухлахдаа улс орныг уруудуулж ард түмнийг ядууруулчихаад тэтгэвэрт гараад ямбалах санаатай юу ?
124.217.140.243
Үнээн. Шинжлэх ухаанаа тултал нь дэмжээд тултал нь ашигладаг жишээ хөгжсөн орнуудаас харж болно. Өөрсдөө хийж чадахгүй бол боловсон хүчнээ хөгжсөн оронд явуулаад бэлдүүлээ
Хариулах124.217.140.243
бэлдэж ирүүлээд эх орондоо дараа дараагийн боловсон хүчнээ бэлдэхийн хажуугаар олон төслүүдийг хийж үйлдвэрлэлд гарган дотоодын нийт бүтээгдэхүүний ашгийн нэгээхэн хэсэг болдог нь салшгүй алхмууд. Манайд эсрэгээрээ. Боловсон хүчин нь бүгд өөрийн хүчээр яаж ийж байгаад өөр улсын тэтгэлэг аваад өөр оронд очдог тэгээд бараг л эргэж ирдэггүй. Эргэж ирлээ гээд яг хүссэн чиглэлээрээ ажиллах ямар ч орчин байхгүй. Байгуулаад ажиллачихъя гэхээр төрөөс нь дарамтлаастай. Санхүүжилтын мөнгийг нь танайх хэрэглэхгүйн биш үү гээд гаргаж өгөхгүй байх жишээтэй. Харин улсын тэтгэлэг нь нөгөө улны гээд байгаа ард түмэнд нь олдох ч үгүй. Олдоод явлаа ч бас л эх орондоо эргэж ирэхгүй. Хаа хаанаа завхарчихсэн системд нь шинжлэх ухаанд дурлаж судлаж ирсэн эрдэмтэд нь хохироостой. Шинэ бодис олоод сэтгүүлд хэвлүүлэн оюунаа уралдуулах тэр мэдрэмжийг амтлаад үзчихсэн цагт ахин дахин эрэлхийлэх энэ мэдрэмжийг судлааж эрдэмтэд л мэдрэх байхдаа