Туркийн Дээд шүүх одоогоос сарын өмнө Кайсери хотын нэгэн хосын гэр бүлийн баталгааг салгажээ. Дээрх хосын эмэгтэй нь Шүүхэд гаргасан гомдолдоо нөхөр нь түүнийг доромжилж, хэрэглээний мөнгө өгөхгүй хясаж, сошиал сүлжээнд бусад эмэгтэйчүүдийн зураг, бичлэгт “лайк” дардаг” гэсэн баримтуудыг цуглуулсан байж.
Дээд шүүх уг гомдлыг авч үзээд эхнэрийн талд шийдвэр гаргажээ. Тодруулбал, нөхрийг эхнэртээ нэг удаагийн их хэмжээний /500,000 лир/ мөнгөн олговор, сар бүр тодорхой хэмжээний /9500 лир буюу 800,000 орчим төгрөг/ тэтгэмж өгөх ёстой гэж үзсэн байна.
Энэ нь сошиал сүлжээнд бусдын зураг бичлэгт дарсан “лайк”-ийг гэр бүл салах хэрэгт нотлох баримтын хэмжээнд авч үзсэн жишгийг тогтоосон хэрэг болж байгаа бөгөөд ийм үйлдэл нь харилцаанд итгэх итгэлийг алдагдуулж, салалтын хүчин төгөлдөр үндэслэл гэж үзэж болно гэж Дээд шүүх үзсэнийг бусад шатны шүүх хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна